Арьс, үс, хумсны эрүүл байдлаа хангах зорилгоор ууна.
💆♀️ Бүтээгдэхүүний үйлдэл
Тус бэлдмэлд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь арьс, үс, хумсны эрүүл байдлыг дэмжинэ.
Гистидин нь уургийн нийлэгжилтэд оролцдог үл орлуулагдах амин хүчил бөгөөд үс, хумсны ургалтад тустай.
Пантотены хүчил (В5 витамин) нь арьсны чийгийг хадгалж, толигор байдлыг дэмжихээс гадна үсний уутанцрын үйл ажиллагааг сайжруулж, үс хугарах, хумс хэврэгших, арьс хуурайшихаас сэргийлэхэд тусална.
Витамин Е, цайр, зэс, селен нь антиоксидант үйлдэл үзүүлж, эсийг исэлдлийн гэмтлээс хамгаалан арьсны уян хатан чанар, үсний гялалзалт, хумсны бат бөх байдлыг дэмжинэ.
Биотин нь арьсны хамгаалах чадвар болон шинэ эсийн үүсэлтийг дэмждэг тул гоо сайхны амин дэм гэж нэрлэгддэг.
Селен нь витамин Е-тэй хамтран антиоксидант хамгаалалтыг дэмжиж, хөгшрөлтийн явцыг сааруулахад тустай.
📦 Найрлага, савалгаа
1 капсулд:
💊 Хэрэглэх заалт
Арьс, үс, хумсны эрүүл байдлыг дэмжих зорилгоор хэрэглэнэ.
🕒 Хэрэглэх арга
Өдөрт 1 удаа, 1 капсулаар хоолны дараа ууж хэрэглэнэ.
⚠️ Анхааруулга
Онцгой анхааруулга: Байхгүй.