Дархлаа дэмжих, аливаа өвчний эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ
🛡️ Бүтээгдэхүүний үйлдэл
Энэхүү бэлдмэл нь витамин С, цайр, селен, бета-глюкан агуулсан бөгөөд дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тустай.
Витамин С нь хүний биед нийлэгждэггүй, зөвхөн хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөгддөг хүчтэй антиоксидант юм. Төмрийн шимэгдэлтийг сайжруулж, дархлаа тогтолцоог дэмжихээс гадна биеийн хүчний ачааллын үед болон дараа дархлааны хэвийн үйл ажиллагааг хадгалахад тусална.
Мөн коллагены нийлэгжилтийг дэмжсэнээр яс, шүд, буйл, мөгөөрс, арьсны хэвийн бүтцийг хадгалахад тустай. Түүнчлэн нүүрс усны солилцоонд оролцож, энерги үүсэлтийг дэмжинэ.
Цайр нь дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
Селен нь чөлөөт радикалын үүсэлтийг бууруулж, эсийг гэмтлээс хамгаалахад тусална.
Бета-глюкан нь полисахарид бүтэцтэй бөгөөд дархлаа тогтолцоог дэмжихээс гадна витамин С-ийн үйлдлийг дэмжиж, антиоксидант нөлөө үзүүлнэ.
📦 Найрлага, савалгаа
1 капсулд:
Савалгаа:
Битүүмжлэгдсэн саванд 30 капсулаар савлагдсан.
💊 Хэрэглэх заалт
Дархлаа дэмжих, мөн аливаа өвчний эдгэрэлтийг дэмжих зорилгоор хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
🕒 Хэрэглэх арга
Өдөрт 2 удаа, 1 капсулаар хоолны дараа ууж хэрэглэнэ.
⚠️ Анхааруулга
Онцгой анхааруулга: Бүртгэгдээгүй.