Омега-3 гэж юу вэ?
Омега-3 нь хүний биед өөрөө нийлэгждэггүй тул заавал хоол хүнсээр болон нэмэлт бүтээгдэхүүнээр авах шаардлагатай чухал ханаагүй тосны хүчил юм.
Түүний гол найрлагад DHA (DocosaHexaenoic Acid) болон EPA (EicosaPentaenoic Acid) зэрэг олон гинжит ханаагүй тосны хүчлүүд багтдаг.
Омега-3-ын гол давуу талууд
- Зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ:
- Цусан дахь муу холестерины түвшинг бууруулж, судас бөглөрөхөөс хамгаална. Иймээс зүрхний өвчин, цус харвах эрсдэлээс сэргийлэхэд тусалдаг.
- Мэдрэлийн системийг дэмжинэ:
- DHA нь мэдрэлийн эсийн хөгжил, үйл ажиллагаанд маш чухал. Тиймээс ой тогтоолт, анхаарал, сэтгэн бодох чадварыг сайжруулахад эерэг нөлөөтэй.
- Арьсны эрүүл мэндийг хамгаална:
- Арьсны уян хатан байдал, чийгшил, хамгаалах давхаргад сайн нөлөөтэй.
Манай бүтээгдэхүүний эх үүсвэр
Энэ Омега-3 нь анчоус (anchovy) загаснаас гарган авсан бөгөөд цэвэр, байгалийн гаралтай эх үүсвэртэй.
Омега‑3-ыг хэн уух вэ?
Омега‑3 нь дараах хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд илүү шаардлагатай:
1. Зүрх судасны эрсдэлтэй хүмүүс
- Цусны даралт өндөртэй
- Холестерин өндөр гардаг
- Зүрх судасны өвчний удамтай
- Омега‑3 нь судасыг хамгаалж, цусны эргэлтийг дэмжинэ.
2. Оюун санамж, анхаарал төвлөрөл сул болсон хүмүүс
- Их ачаалалтай ажилладаг
- Оюуны ажилтай
- Стресс өндөртэй
- DHA нь мэдрэлийн эсийг хамгаалж, ой тогтоолт, төвлөрөл сайжруулдаг.
3. Нүдний ачаалалтай хүмүүс
- Компьютер дээр олон цаг ажилладаг
- Гар утас их хэрэглэдэг
- Нүд хуурайшдаг
- DHA нь нүдний торлог давхаргын үйл ажиллагаанд хэрэгтэй.
4. Арьсаа хамгаалж, үрэвсэл багасгахыг хүсдэг хүмүүс
- Арьс хуурайших
- Үрэвсэлтэй арьс
- Эрүүл гялалзсан арьс хүсдэг
5. Жирэмсэн болон хөхүүл ээжүүд
(Эмчийн зөвлөгөөтэй ууна)
DHA нь ургийн тархи, хараа хөгжихөд чухал үүрэгтэй.
6. Хүүхэд, өсвөр насныхан
(Тогтмол, насанд тохируулсан тунгаар)
Тархи, мэдрэлийн системийн өсөлтөд тустай.
7. Загас, далайн гаралтай хоол бага иддэг хүмүүс
Хоолноос авах боломж багасдаг тул нэмэлтээр нөхөх хэрэгтэй.