Үтрээний цочмог болон архаг халдварт үрэвсэл мөөгөнцөрийн, вирусын, бактерийн өвөрмөц бус болон холимог халдвар зэрэгт хэрэглэнэ.
Эмийн хэлбэр: үтрээний лаа
Найрлага:
Ерөнхий шинж:
Саарал туяатай хүрэвтэр өнгөтөй, торпед хэлбэрийн лаа. Зүсэлт дээр агаарын саваа, юүлүүр хэлбэртэй байхыг зөвшөөрнө.
Эмийн эмчилгээний бүлэг:
Антисептик үйлдэлтэй бэлдмэл
Фармакодинамик:
Антисептик бэлдмэл. Эсийн уургийн аминбүлгийг хориглодог. Нянгийн эсрэг өргөн хүрээт үйлдэлтэй. Бактер (ялангуяа гэдэсний савханцар, алтлаг стафиллококк) мөөгөнцөр, вирус болон эгэл биетний эсрэг идэвхтэй нөлөөлдөг.
Бэлдмэлийн идэвхтэй бодис нь иодтой холбогддог иодоформд хамаарагдах поливинилпиролидоны (повидон) бүрдэлд агуулагдах иод болно. Идэвхтэй иодын концентраци 0,1 – 1 % байдаг. Иод нь арьс болон салст бүрхүүлтэй хүрэлцэх үедээ аажмаар жигд чөлөөлөгдөн бичил биетэнд бактерицид нөлөө үзүүлдэг. Хэрэглэсэн хэсэгт нимгэн будагдсан давхраа үүсгэх бөгөөд тэр нь иод чөлөөлөгдөхгүй болтол хадгалагддаг.
Хэрэглэх заалт:
Үтрээний цочмог болон архаг халдварт үрэвсэл (трихомонадын, мөөгөнцрийн, вирусын, бактерийн өвөрмөц бус болон холимог халдварууд) бактерийн вагинит.
Эмэгтэйчүүдийн ажилбар хийхийн өмнө халдвар үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор (жирэмслэлтийг зохиомлоор таслах, үтрээнд ерөндөг тавих болон авах, умайн хүзүүний диатермокоагуляци, гистеросальпинографи болон бусад) тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг савлагаанаас гаргаад гэдрэг харан хэвтээд түүнийг үтрээний гүнд хийнэ. Үтрээний цочмог үрэвсэл болон вульвовагинитийн үед 1 ширхэгээр өдөрт 2 удаа нийт 7 хоногийн турш, үтрээний цочмогдуу болон архаг үрэвсэл ба вульвовагинитийн үед 1 ширхэгээр өдөрт 1 удаа унтахын өмнө нийт 14 хоногийн турш хэрэглэдэг (сарын тэмдгээс хамааралгүйгээр).
Гаж нөлөө:
Загатнах, улайх зэрэг хэсгийн урвалууд, харшлын урвал илэрч болзошгүй түүнчлэн хавьталын дерматит. Эдгээр шинжүүд илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэл, йодод хэт мэдрэгшсэн, тиреотоксикоз (гипертиреоз), Дюрингийн герпети-хэлбэрийн дерматит, бамбай бульчирхайн аденом, радио-идэвхт иодын эмчилгээ хавсран хийлгэж буй үед хориглоно.
Эмийн харилцан нөлөө:
Повидон иод нь исэлдүүлэгч бодис, шүлтлэг давс, хүчиллэг бодисуудтай үл нийцэлтэй. Повидон-иодыг устөрөгчийн хэт исэл, мөнгөн ус, мөнгө, фермент агуулсан бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэн хэрэглэхийг зөвлөдөггүй.
Тусгай анхааруулга:
Далд гипертиреоз ба бусад бамбай булчирхайн өвчин (ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд) эмийг зөвхөн хатуу заалт, эмнэлгийн байнгын хяналтанд хэрэглэнэ.
Өмнө нь оношлогдсон бөөрний дутагдалтай өвчтөнд эмийг тогтмол хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Бактерийн гаралтай вагинозын эмчилгээнд Йодоксидыг жирэмсний эхний 3 сард хэрэглэх боломжтой. Түүнчлэн, вагинитийн эмчилгээнд жирэмсний II, III гурваас эхлэн болон хөхүүл үед хэрэглэж болно. Микробиоценозыг сайжруулахын тулд эмийг хүүхэд төрөхөөс өмнө болон дараа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Тун хэтрэлт:
Дурьдагдсан гаж нөлөөний илрэлийн эрчим ихэсдэг.
Эмчилгээ:
Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Хадгалах нөхцөл:
Гэрлээс хамгаалагдсан нөхцөлд, 25°С-ээс ихгүй хэмд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Жоргүй олгоно.